БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ЭХЛҮҮЛСЭН ШИНЭТГЭЛ

Соёл урлаг, Спорт
Ирж байгаа 2021 онд монголын олон байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Манай шинэ үеийнхний тархийг МАН нэгэн зууны турш угааж, 1921 онд Ардын хувьсгал ялах үеэр Монгол сөнөж мөхчихсөн, хэдэн малаас өөр юу ч үгүй байсан мэтээр сурталдаж ирсний гайгаар бүгд л өөрийн байгууллагыг 1921 оны долдугаар сарын 11-нд суурь нь тавигдаж үүссэн мэтээр боддогоос тэр. . Чухам л ардын засаг коммунистууд л цэнгэлийн манлай бий болгож бүхнийг бүтээсэн мэт ярьсаар ирсэн.
Гэтэл Монголчуудын хийсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дүнд 1911 онд байгуулагдсан Богд хаант Олноо өргөгдсөн Монгол Улсын засгийн газар улс гэрээ тохинуулах, соён гэгээрүүлэх, хүн төрөлхтний хөгжлийн жишигт хөл нийлүүлэхийн тулд багагүй ажил хийж амжуулсан байдаг. Энэ үед л чухам анхны цахилгаан гэрлийн хороо, холбоо, сургууль байгуулагдаж.
Сайн ноён хан Намнансүрэнгийн удирдлагын дор хийсэн энэ бүх шинэтгэлийн дүнд бичгийн хүн Цэвээн Жамсрано 1913 оноос “Шинэ толь” хэмээн үндэсний тогтмол хэвлэл гаргаж эхэлсэн байна. Улмаар 1915 оноос “Нийслэл хүрээний сонин бичиг” гэдэг сонин гаргажээ.
Хүрээнд 7 жилийн сургууль нээж, бүр баргаас хүртэл хүүхэд ирж суралцаж байж. Дахин хоёр бага сургууль нээж, Гадаад яамны дэргэд монгол-орос бичгийн сургууль хүртэл нээсэн байна. Бага дунд сургуулийн дүрэм боловсруулан гаргаж, бүр дээд сургуулийн дүрэм ч боловсруулж байсан гэнэ.
Ингээд улс даяар иргэний сургууль 60 гаруй болов. Эрхүүд ес, Хиагтад таван хүүхэд суралцуулав. Хүрээнд хоёр ч хэвлэх үйлдвэр бий болж, сургуулиудын сурах бичгийг хэвлэж байв. Энэ үйлдвэрт жанжин Сүхбатар үсэг өрөгчөөр ажиллаж байжээ.
Хүрээнд цахилгаан станц, телефон хороо, буу зэвсгийн засварын газар, мал эмнэлгийн газар, Налайхад чулуун нүүрсний уурхай навчин цай боловсруулах газар нээгдэв.
1914 оноос анхны парламент байгуулж Улсын дээд хурал, доод хурал бүхий хоёр танхимтай парламент бий болов.