Монголд болох тэмцээнийг Кыргызстан руу шилжүүлэв

Соёл урлаг, Спорт

2020 оны Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдогийн тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болох хуваарьтай байлаа. Анх дөрөвдүгээр сарын 17-19-нд товлоод байсан тус тэмцээнийг коронавируст халдварын улмаас хойшлуулж арваннэгдүгээр сарын 26-29-нд болгосон. Гэвч Азийн шилдэг жүдочид Улаанбаатарт ирж барилдах боломж үнэндээ гараагүй билээ.

Азийн жүдогийн холбоо 2020 оны АШТ-ээ цуцалж, 2021 оны дөрөвдүгээр сарын 6-9-нд Кыргызстан улсад явуулахаар шийдвэрлэжээ. Ази-Номхон далайн орнуудын АШТ-ээс “Токио-2020”-ийн эрхийн оноо олгох юм байна.