Паралимпийн тамирчид Японд бэлтгэлээ хангаж байна

Бусад

Монголын паралимпийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид бэлтгэл хийхээр өнгөрөгч хоёрдугаар сард Япон улсыг зорьсон. Гэвч цар тахлын улмаас нутаг буцаж чадахгүй байгаа юм. Тэд өдгөө Японы төв хэсгийн Яайзү хотод сараас илүү хугацааг Засгийн газрынхаа тогтоосон хөл хорионоос болж өнгөрөөж байна.

Гэвч паралимпийн тамирчид Японд байх цаг хугацаагаа өөрсдийн давуу тал болгохыг зорьж Шизоүка мужийн бэлтгэлийн газруудад үргэлжлүүлэн бэлтгэлээ хийж байгаа аж.