Эрүүл мэнд- зөвлөгөө: Хоол идсэний дараа хийж болохгүй зүйлс

Соёл урлаг, Спорт

  Тамхи бүү тат 

Мэргэжилтнүүдийн туршилтаар хоол идсэний дараа тамхи татах нь арван янжуур татсантай дүйцдэг байна. Мөн хавдар тусах өндөр эрсдэлтэй гэнэ. 

 Жимс бүү ид

 Хоол идсэн даруйдаа жимс ирэх нь ходоод агаараар дүүрэх шалтгаан болдог байна. Тиймээс хоол идсэний дараа 1-2 цагийн дараа эсвэл хоол идэхээс нэг цагийн өмнө жимс идэхийг хориглоно.

       Цай бүү уу

   Навчны цай хүчлийн өндөр агууламжтай байдаг. Улмаар хоол боловсруулалтыг  удаашруулдаг байна.

      Бүсээ бүү сулруул

Хоол идсэний дараа өмдний тэлээгээ сулруулах нь тун хялбар гэдэс мушгирч бөглөрөхөд хүргэдэг.

         Усанд бүү ор

Хооллосны дараа усанд орох үед цусны урсгал гар хөл зэрэг захын мөчүүдийн хэсэгт ихэсдэг ба үүний улмаас ходоодны цусан хангамж буурснаар ходоодонд хоол боловсролт удааширдаг байна.

         Гэнэт бүү алх

Хүмүүс үргэлж хоол идсэний дараа алхах нь 99 хүртэл наслах нууц гэдэг ч үнэндээ энэ нь тийм ч зөв бус юм. Хоол идсэний дараа алхах нь хоол шингэх явцыг алдагдуулдаг аж.

        Тэр даруйдаа бүү унт

Хоол идсэн даруйдаа нойрсох нь ходоодны болон гэдсэнд халдвар үүсэх эрсдлийг нэмдэг.