Эрүүл амьдрал- Гоо сайхан: Өвлийн улиралд гараа хэрхэн арчлах вэ?

Соёл урлаг, Спорт

Өвлийн улиралд хүйтэн салхи, цас, мөсний хор уршгаар гарын нимгэн, мэдрэмтгий арьс маш хурдан гэмтдэг. Иймд гарын арьсаа сайртаж, хагарахаас хамгаалж торгомсог, гөлгөр хэвээр байлгахын тулд дараахь аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

1-   Хоёр аяга бүлээн усыг хоёр хоолны халбага ургамлын тос, хоёр цайны халбага иоджуулсан давстай холино. Гараа бэлэн болсон тосонд дүрээд 10 минут байлгана.

2- Төмс чанахдаа усаа битгий асгаарай. Жаахан хөрөхөөр нь гараа дүрээрэй. 10 минутын дараа арьс гайхалтай цайрч зөөлөрнө.

3 Нэг цайны халбага цардуулыг нэг аяга буцлам халуун усаар найруулж, дараа нь бэлэн болсон шингэнийг  нэг литр устай холино. Гараа 20 минут орчим дүрээрэй.

4- Эмийн сангаас хатаасан балжингарав аваад хандлаарай / нэг хоолны халбагыг нэг литр усанд /. Хандны халууны хам нь 40-42 градус цельс байх үед нь гараа дүрж, 15-20 минут байлгаад хуурай салфетка эсвэл алчуураар илүүдлийг шингээж аваад тэжээлийн тос түрхээрэй.