Эрчүүдийн гүзээ “асуудал” дагуулдаг

Соёл урлаг, Спорт

Гүзээ буюу илүүдэл жин эрчүүдэд санаа зовних асуудлын нэг байдаг. Миннесотагийн их сургуулийн эрдэмтэн судлаачид гүзээтэй эрчүүдэд эрүүл мэндийн олон асуудал тулгардаг болохыг тогтоожээ.  Энэ нь хэвлийн хөндийн болон доторх эрхтэнүүдийн өөхлөлтөөс үүдэлтэй аж. Гүзээтэй байна гэдэг арьсан доор нь өөх хуримтлагдсанаас гадна хэвлийн хөндий, дотор эрхтэнүүд өөхлөлт ихтэй байна гэсэн үг.  Ийм өөхлөлт: Зүрх судасны өвчлөл, Чихрийн шижин, Хавдар, Хурхирах зэрэг эрсдэлийг үүсгэдэг байна. Иймд таны идсэн болон хөдөлгөөн, калориа шатаалт зэрэг өөхлөлтөнд нөлөөлөх нь дамжиггүй ч нас бас үүнд хамааралтай. Ялангуяа дасгал хөдөлгөөн хийдэггүй бол нас ахих тусам гэдэс нэмэгдэнэ гэсэн үг. Эрэгтэй хүний бэлхүүс дунджаар 102 см-ээс илүү байвал хэвлийн өөхөө шатаах тал дээрээ эрчимтэй ажиллах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд  зөвлөж байна. Мөн үүнд удамшил ч нөлөөлөх бөгөөд таны бие хаанаа илүү өөх агуулахыг ген мэднэ гэж ойлгож ч болно. Тиймээс  хэвлий хэсгээрээ өөхлөх  удамшилтай  бол эртнээс үүнтэй тэмцэх хэрэгтэй аж. Үүний тулд долоо хоногт  дор хаяж 75 минут дасгал хийх, өөх тос багатай эрүүл хоол идэх хэрэгтэй. Хэдийгээр гүзээтэй тэмцэх нь  хөдөлмөр, тэвчээр шаарддаг ч гэлээ бага ч болов  дотор өөхлөлтөөсөө  хасах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлүүдийг тэр хэмжээгээр бууруулдаг байна.