Монгол бүсгүй Marvel студийн кинонд тогложээ

Соёл урлаг, Спорт

АНУ-ын Marvel студийн “Локи” цуврал кинонд монгол бүсгүй дүр бүтээжээ.

29 настай Б.Мөнхшүр Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг. Marvel студи монгол эмэгтэй дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлал хараад пробонд орж, амжилттай тэнцсэн байна. Энэ кинонд түүнээс гадна таван монгол жүжигчин оролцжээ.

Киноны үйл явдлаас цухас дурдвал гол баатар Локи Монголын говьд нэгэн монгол бүсгүйтэй танилцах юм. Энэ бүсгүйн дүрийг Б.Мөнхшүр бүтээсэн юм.  

“Локи” киноны нээлт 2021 оны тавдугаар сард болно.