Маргааш АНУ хүн амаа “Pfizer/Biotech”- ээр вакцинжуулж эхэлнэ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Засгийн газар “Pfizer/Biotech”-ийн вакциныг баталсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус улсын Хүнс, эмийн удирдлагын газар тус вакциныг удаан хугацаанд туршиж, алгуурлаж буйг Цагаан ордноос шүүмжилж, даргад нь вакцин батал, эс бөгөөс огцор гэдэг шаардлагыг ч тавьсан. Мөн нөгөөтээгүүр өнгөрөгч долоо хоногт АНУ-д коронавирусийн улмаас урьд бүртгэгдэж байгаагүй олон тооны хүн нас барсан. Иймд зайлшгүй шаардлагаар АНУ “Pfizer/Biotech”-ийг баталсан юм. 

Тэгвэл тэд хүн амын вакцинжуулалтаа алгуурлахгүй, маргааш /2020.12.14/ хийж эхлэхээр болжээ. Эхний ээлжид 3 сая хүн түн вакциныг америкчууд хүлээн авсан. 300 сая гаруй хүнтэй тус улсад энэ бол маш бага тун бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнуудаа эхэлж хамруулна хэмээж буй. Харин 2021 оны дөрөвдүгээр сар гэхэд бүх хүн амдаа хүрэлцэхүйц тун вакцин хүлээн авна гэж тэд тооцоолж байна. Тус төрлийн вакциныг 21 хоногийн зайтай хоёр тунгаар тарих ёстой юм.