БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулилт зохион байгуулж байна

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шуурхай штабт  “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт  дадлага сургуулилт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага, сургууль зохион байгуулсан.

Тус дүүргийн Онцгой комиссоос дадлага сургуультай уялдуулан коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, ухуулга сурталчилгааг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төв, автобусны буудлууд дээр өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд автомашины чанга яригчаар заавар зөвлөмжийг иргэдэд хүргүүлж ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: БЗД-ийн ЗДТГ-ын ХМА