Байгаль нуур орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Дэлхийн мэдээ

Байгаль нуур орчимд өнөө өглөө  05:45 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн голомт нь Буриадын Кабанск аймагт байсан хэмээн ТАСС агентлаг  мэдээлжээ.  Эрхүүгийн Онцгой байдлын газрын хэвлэлийн алба Газар хөдлөлтийн хүч голомтдоо 7.6 балл, Эрхүүд 5.6 балл байсан. Магнитуд нь 5.5, эрчим хүчний ангилал 14.0" байсан хэмээн мэдэгдэв. Эрхүүгийн оршин суугчид 5-6 баллын чичиргээ мэдэрсэн бөгөөд энэ мужид газар хөдлөлтийн улмаас эвдэрч сүйрсэн, хүн хохирсон талаарх мэдээлэл гараагүй байна. Одоогоор Онцгой байдлын газар Буриадтай зэргэлдээ оршдог Эрхүү мужийн бусад нутгуудаас мэдээлэл цуглуулж байгаа гэнэ. Энэ газар хөдлөлтийн чичиргээ нь Эрхүү муж, Буриад улс, Монгол Улс гэсэн гурван газарт мэдрэгдсэн гэж газар хөдлөлт судлаач мэргэжилтнүүд өгүүлжээ. Урд нь өнгөрсөн есдүгээр сарын 22-нд шилжих шөнө 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус мужид болж байж.