Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр энэ үеэр "УОК-оос санаачлан зохион байгуулж буй цар тахлаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулилтад амжилт хүсэхийн сацуу халдварын тархалтаас улс орноо хамгаалах хамгийн эхний алхам бол урьдчилан сэргийлэх явдал гэдгийг онцоллоо. УОК болон Засгийн газраас гаргаж буй шийдвэр хүн болгонд таалагдахгүй. Бид нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах бөгөөд хүн болгон энэхүү шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Мөн шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох албан хаагчид шаардлага тавьж ажиллана. Шаардлагатай нөхцөлд хуулийн хариуцлага тооцох эрхтэй. Өнөөдөр Монгол Улсад коронавирусийн халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн. Энэ бол биднийг ямар эрсдэлтэй нөхцөлд байгааг харуулж байна. Бурханы авралаар зөөрлөгдөн ирсэн тохиолдлуудыг улс дотроо тархаагүй. Гэхдээ өвчин зовлон хэзээ ч илрэх нөхцөлд амьдарч байгааг мартаж болохгүй. Халдварын тархалтыг үндэсний хэмжээнд гаргахгүй байх, ард иргэдийг аюулгүй байх орчныг нийлүүлэхийн тулд бид өмнөх саруудаас илүү зохион байгуулалттай байх хэрэгтэй. Иймээс өнөөдрийн дадлага сургуулилтыг хийж байна" гэж хэллээ.
1 Сэтгэгдэл
tadalafil 20mg generic <a href="https://ordergnonline.com/">tadalafil 20mg generic</a> buy erectile dysfunction meds