БАЙДЕН: Хүйсийн тэнцвэртэй Засгийн газар байгуулна

Дэлхийн мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жозеф Байден зарчмын хувьд арьсны өнгө, хүйсийн хувьд ёстой олон янзын хүмүүсээс бүрдсэн Засгийн газар байгуулна гэж Уилмингтонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ. Тэрбээр “Энэ бол арсны өнгө, гарал, хүйсийн хувьд хамгийн олон янзын засгийн газар байх болно” гэсэн байна.
Жо Байден бас өөрийнхөө тангараг өргөх ёслолд Трампыг хүлээж байгаа гээд “Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд үүрэг гүйцэтгэж байгаа тэргүүн байлцах нь улс орны хувьд маш чухал ач холбогдолтой” гэжээ.