Хонгконгийн цагдаа Их сургууль төгсөгчдийг баривчиллаа

Дэлхийн мэдээ
Хонконгийн цагдаагийн газар Их сургууль төгссөн найман хүнийг салан тусгаарлах уриа лоозон түгээсэн хэрэгт буруутган баривчиллаа гэж “Сянган линъи” хэвлэл мэдээлсэн байна.
Тэд их сургуульд сурч байхдаа өнгөрсөн арваннэгдгээр сард болсон эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан юм байна. Тэгэхэд 100 гаруй оюутан сургуулийнха адэргэд цуглан коронавиурсын улмаас төгсөлтийн ёслолыг өөрчлилснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний зарим нь Хонконгийн тусгаар тогтнолын тухай уриа лоозон барьсан байснаас сургуулийн удирдлага цагдаа дууджээ.
Баривчлагсдын дотор залуучуудын хөдөлгөөний идэвхтэн Артур Юн байгаа юм. Саатуулсан хүмүүсийн гэрт нэгжлэг хийжээ.