Дүрэмт хувцас солиод байдаг чинь ингэж иддэг байна

Дэлхийн мэдээ
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны цэргийн хэргийг шалгах мөрдөгчид Оросын Росгвардийн дайчдын дүрэмт хувцасыг сольж шинээр хийлгэхдээ өртгөөс нь өндрөөр үнэлж мөнгө завшсан хэргийг мөрдөн шалгаж эхэллээ гэж Коммерсантъ хэвлэл мэдээлсэн байна.
Шинээр хийлгэсэн хувцас нь зах зээлийн үнээс өндөр үнэтэй ч чанаргүй байснаас улсад 680 сая рублийн хохирол учирсан, энэ захиалгыг Росгвардийн арын албаны дарга асан дэслэгч генерал Сергей Милейко хийсэн гэжээ.
Энэ гэрээг 2017-2019 онд хийж Уфагийн "Спецшвейснаб" компани гүйцэтгэсэн юм байна. Гурван жилийн хугацаанд нийт гурван тэрбум 643 сая рублийн өртөг бүхий 134 гэрээ хийсэн юм байна. Генерал Сергей Милейког аравдугаар сарын сүүлчээр баривчилсан юм.