Орос, Хятад хоёр БНАСАУ-д сөнөөгч онгоц худалдахаар өрсөлдөх нь

Дэлхийн мэдээ
БНАСАУ-ын эрх баригчид ойрын үед цэргийн нисэх хүчнээ шинэчлэхээр төлөвлөж Оросоос МиГ-35 сөнөөгч онгоц худалдан авахаар ярьж байгаа ч Хятад сөнөөгч онгоцуудаа оросынхоос хямдаар өгөхөөр амлаж байгаа гэнэ. Пеньяны хувьд өөрийн агаарын хилээ хамгаалахын тулд Өмнөд Солонгос, Японы цэргийн нисэх хүчнээс давуу байх сонирхол их байгаа юм.
Өнөөдөр Умард Солонгосын цэргийн нисэх хүчний зэвсэглэлд зөвлөлтийн, оросын байлдааны онгоцууд үүрэг гүйцэтгэж байгаа болохоор оросын онгоцыг сонгох сонирхолтой байж болох ч Хятад өөрийн сөнөөгч онгоцууддаа илүү хямд үнэ амлаж байгаа юм.
Хятад улс өнөөдөр зэвсгийн зах зээлээс Оросыг шахахыг идэвхтэй оролдож өөрийн агаараас эсэргүүцэн хамгаалах хэрэгсэл, байлдааны онгоц зэргийг Серб, Иранд худалдаалж байгаа юм