Коронавирусийн батлагдсан тохиолдол 67 сая боллоо

Дэлхийн мэдээ
Коронавирус анх дэлгэрснээс хойш энэ вирусээр өвчилсөн нь батлагдсан тохиолдол дэлхий дахинаа 67 118 222 болж, энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 1 536 769 боллоо гэж Жонс Хопкинсын их сургууль дэлхийн улс орнууд, орон нутгийн засаг захиргаанаас авсан мэдээллээ нэгтгэн зарлажээ.
Хятад улс өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд COVID-19-ийн тархалтыг дотооддоо бүрэн зогсоолоо гэж зарласан ч одоо зарим бүс нутагт нь гарсаар байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онгоц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райн үүний өмнө коронавирус манай гаргийн хүн амын арван хүн тутмын нэг буюу 760 сая хүнийг өвчлүүлж мэднэ гэж хэлж байсан юм.
Харин ДЭМБ-ын ерөнхий захирлын зөвлөх Брюс Эйлвард коронавирусийн эсрэг анхны вакцин гарснаар энэ өвчний тархалтыг 2021 оны гуравдугаар сар гэхэд зогсооон нөхцөл байдлыг өөрчилнө гэсэн байна.