Их Британи улсад ажиллаж амьдардаг морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ

Соёл урлаг, Спорт

Их Британи улсад ажиллаж амьдардаг морин хуурч, хөөмийч Н.Бат-Эрдэнэ (https://www.facebook.com/BVNyamdavaa/) дэлхийн 197 орны 197 хөгжимчдөөс бүрдсэн "The Earth Orchestra буюу Дэлхийн Найрал хөгжим" нэгдлийн TOGETHER IS BEAUTIFUL" нэртэй single цомог гаргахад Монгол улсыг төлөөлөн оролцжээ.

 

Дэлхийн улс орон бүрээс оролцсон 197 хөгжимчид "The Earth Orchestra" хэмээх дэлхийн найрал хөгжмийн нэгдлийг байгуулснаар хөгжмийн түүхэнд шинэхэн хуудсыг нээжээ.

2020.12.04-д тэдний (The Earth Orchestra - Дэлхийн найрал хөгжмийн) анхны цомог болох 'Together Is Beautiful буюу Хамтдаа үзэсгэлэнтэй' нээлтээ хийгээд байгаа бөгөөд цомгийг дагалдан хийгдэж буй 'Дэлхий найрал хөгжим' баримтат киног Жейми Вольфельд удирдан ажиллаж байна.

Хэвлэлийн мэдэгдлийн дагуу уг төсөл нь "Хөгжим бол оршин тогтонох байрлал, хэл соёл, улс төр гэх мэт маш олон зүйлээс хамааралгүйгээр дэлхийн бүх хүн төрөлхтнийг нэгтгэх хамгийн гол хүч мөн” гэдгийг харуулах зорилготой юм.

Уг санаа нь гурван жилийн өмнө гарч ирсэн бөгөөд бүх үйл явцыг удахгүй гарах баримтат кинонд тэмдэглэсэн болно.

Дэлхийн найрал хөгжмийн төслийн захирлууд Эмма Ньюман, Жуд Декстер Смит нар "Дэлхийн бүх улс орны хөгжимчидтэй холбогдох нь бидний хувьд үнэхээр гайхалтай туршлага болсон. Хөгжим бол харилцаа холбооны хүчтэй хэрэгсэл бөгөөд дууныхаа эцсийн бичлэгийг уг төслийг хийхэд оролцсон бүх 197 хөгжимчидтэйгээ сонсох нь маш сэтгэл хөдлөм байсан. Энэ төслийг гардаж хариуцан ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан ба дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст энэ хэцүү, хүнд сорилттой жилд нэг ч гэсэн баяр баясгалан авчирна гэж найдаж байна."

COVID-19 цартахлын улмаас уг төсөл нэлээн хойшлогдож байсан ч хөгжимчид алсын зайнаас буюу интернэтийг ашиглан нэгдэж сэтгэл хөдөлгөм энэ сайхан дууг бүтээжээ.

Тэд энэхүү төслийн хугацаанд "The Blue Planet", "Planet Earth", "Ghandi" гэх мэт олны танил маш олон бүтээлүүдийн хөгжмийг найруулсан гэдгээрээ алдартай BAFTA болон EMMY AWARDS -ийн шагналт хөгжмийн зохиолч Жорж Фентон-ий удирдлаган доор алдарт Abbey Road Studios-д дууныхаа бичлэгийг хийжээ. Жорж Фентон хэлэхдээ “The Earth Orchestra буюу Дэлхийн найрал хөгжмийн нэгдэл бол миний бодлоор хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том бас хамгийн чухал найрал хөгжим мөн. Эдгээр авьяаслаг, олон янзын хүмүүсийн уг төсөлд оролцох хүсэл нь миний хувьд аль хэдийн бүгдийг хэлж байна. Энэ бол энгийн бөгөөд гүн гүнзгий ойлголт. Энэхүү төслийн хөгжмийг бичих нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” гэжээ.

Мөн тэрээр Монгол Хөөмийн гайхамшиг болон морин хуурыг нэлээд онцолж Н. Бат-Эрдэнэтэй нэлээдгүй хугацаанд ажилласан байна. Нээлтийн өдөр BBC WORLD RADIO-д өгсөн ярилцлагандаа “Би уг зохиолдоо Монгол хөөмийг оруулж бичээгүй байсан. Харин морин хуур тоглохоор ирсэн Монголын хөгжимчин маань өөрөө хөгжмийн найруулагад маань хөөмий гэх энэ гайхалтай урлагийг нэмээд энэ дууг сэтгэл хөдөлгөм өөр түвшинд очиход тусалсан” хэмээн дурьджээ.

https://share.coveragebook.com/b/38668cc610358670

BBC World Service Radio: highlight 3 of 8 (дээрх линкнээс сонсоно уу)

Энэхүү төсөл нь нээлтээ хийсэн өдрөөсөө (2020.12.04-өөс) хойш дэлхий даяар нийт дэлхийн томоохон 115 хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа ба давхардсан тоогоор 2 өдрийн дотор нийт 2.3 тэрбум хандалт аваад байгаа юм байна. Уг төсөлтэй холбогдуулан SKY NEWS, CBBC, BBC WORLD RADIO, DailyStarUK, Daily Mail, Metro US, MSN, Yahoo News, List.co.uk гэх мэт дэлхийн томоохон мэдээгээр Монгол улс, Монгол Хөөмий, Морин хуур болон Монгол үндэсний урлагийн талаар, мөн Н.Бат-Эрдэнийн өгсөн ярилцлагаас “Хүн бүр өөр өөр улс оронд амьдарч, өөр хэлээр ярьж, өөр соёлыг бий болгож байгаа ч гэсэн энэхүү төслийн хүрээнд бид НЭГ ДЭЛХИЙ НЭГ ХАМТЛАГ болж ямарч хэцүү цагт нэгдэж чаддаг гэдгийг 'Together Is Beautiful буюу Хамтдаа үзэсгэлэнтэй' хэмээх бүтээлээрээ харуулж чадлаа” хэмээснийг дурьджээ.

'Дэлхий найрал хөгжим' баримтат кино нь 2020 оны 1 сард нээлтээ хийх бөгөөд Н. Бат-Эрдэнэ маань уг киноны нэлээдгүй хэсгийг Монгол улсаа болон Монгол ардын урлагаа дэлхийд сурталчилан таниулж оролцож байгаа юм байна.

https://share.coveragebook.com/b/38668cc610358670

SKY NEWS: highlight 1 of 8 (дээрх линкнээс харна уу)

CBBC – NEWSROUND: highlight 2 of 8 (дээрх линкнээс харна уу)

METRO US: https://www.metro.us/musicians-from-every-country/

LIST.CO.UK:

https://www.list.co.uk/article/121712-the-earth-orchestra-makes-history-with-first-song-recorded-by-musicians-in-all-197-countries/

 

'Together is Beautiful' дууг дараах линкээр орж Spotify, Apple Music, Amazon Music, JPC, Deezer зэрэг хөгжмийн флатформуудаас сонсох болон татаж аваарай.

https://decca.lnk.to/EarthOrchestraEM