АНУ-д очсон Оросын онгоцыг минжүүлсэн байна гэх мэдээлэл өгчээ

Дэлхийн мэдээ

АНУ-ын Нью-Йорк хотод Москвагаас очсон Оросын «Аэрофлот» компанийн онгоцонд дэлбэрэх төхөөрөмж байна гэх дуудлага цагдаагийн газар иржээ. 

Уг мэдээллийн улмаас хэд хэдэн нислэгийг саатуулж, минжүүлсэн гэх онгоцны зорчигчдыг буулгасан байна. Гэхдээ тус онгоцноос юу ч илрүүлээгүй гэх мэдээллийг Нью-Йоркийн цагдаагийн газраас өгчээ. 

Оросын онгоцыг Москва руу эргэж нисэхийг нь саатуулж, шалгаж дууссан талаар АНУ дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.