Гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тусгай хяналт тавьж байна

Нийгэм, Эдийн засаг

"Ковид-19" халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийг 14 хоногийн гэрийн ажиглалтад оруулж байгаа. Үүнд тухайн аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ, Цагдаагийн газар,  сумын онцгой комисс, ӨЭМТ, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байна. Гэрийн ажиглалтанд байгаа айл өрхүүдийн гадна тусгай тэмдэглэгээ нааж байгаа бөгөөд энэ нь коронавирусийн сэжигтэй болон халдвартай тохиолдол биш юм. Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх ба энэ хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна. Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас ирсэн иргэд гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчиж Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх юм.