Нэг хоногт 628 мянган хүн "COVID-19"-өөр өвчилжээ

Дэлхийн мэдээ
Арваннэгдүгээр сарын 5-ны 00:00 /убц/ цагийн байдлаар дэлхий даяар коронавирусын халдвар авсан нь батлагдсан хүний тоо 64 603 428 болж энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 1 500 614 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Зөвхөн өнгөрсөн нэг хоногт гэхэд л 628 592 хүнд энэ өвчин шинээр халдварлаж 12 161 хүн нас барсан байна.
Үүний өмнө арваннэгдүгээр сарын 14-нд 667 964 хүн халдвар авсан, дөрөвдүгээр сарын 17-нд 12 482 хүн нас барснаараа хамгийн өндөр үзүүлэлт болж байсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, короонавирусын халдвар авсан болон, нас барсан хүний тоог зөвхөн тухайн улс орнуудын засгийн газар, эрүүл мэндийн байгууллагуудаас авсан албан ёсны тоог аван нэгтгэж гаргаж байгаа юм.