БАЯРЛАЛАА!

Нийгэм, Эдийн засаг

Монгол улсын Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл 50 хувиар хөнгөлөх тогтоол гаргасан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас амьдралын бололцоо тааруу 10 мянган өрхөд тус бүр 37 шуудай сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 7500 айл, өрх түлшээ хүлээн аваад байна.

Хүйтний эрч өдөр өдрөөр чангарч байгаа энэ цаг үед бодит дэмжлэг болох шийдвэр гаргасанд БАЯРЛАЛАА