Я.Амаржаргал: Нутаг буцах иргэдийн XI/29-нөөс хойшхи PCR хариу бүгд сөрөг гарсан учраас хотоос шууд гаргах саналыг хүргүүлсэн

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна. Тодруулбал,  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нийслэлээс орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээний хариуны талаар мэдээлж байна. 

11 дүгээр сарын 29, 30 болон энэ сарын 1-нд  шинжилээ өгсөн иргэдийн хариуг шивж дууслаа. Иймд эдгээр иргэд маргааш тасалбараа авч, гэртээ харьж болно. Гэхдээ гар утсандаа шинжилгээний хариугаа хадгалсан байх ёстой. Шинжилгээний хариу авсан иргэд л гэртээ харина гэдгийг ойлгоорой. Таны хариуг цагдаагийн постонд очиход цагдаа шалгаад нэвтрүүлэх юм. Бид ЦЕГ руу албан бичиг илгээн, орн нутаг руу явж буй иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байхыг хүссэн юм. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн 11-р сарын 29-нөөс хойшхи PCR хариу бүгд сөрөг гарсан учраас хотоос шууд гаргах хүсэлтийг хүргүүлсэн.   

Мөн иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстой.