"Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс коронавирусийн шинжилгээ авна"

Нийгэм, Эдийн засаг

Маргаашаас эхлэн нийслэлийн өрх бүрээс тандалтын зорилгоор коронавирусийн шинжилгээ авна гэдгийг НОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ялангуяа, нийслэлийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх ажлыг зохион байгуулна" гэв.