Согтуугаар автомашин жолоодон гацуур, ногоон байгууламжийн хашлага дайрч сүйтгэжээ

Нийгэм, Эдийн засаг

Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед согтуугаар автомашин жолоодон ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага болон мод дайрч сүйтгэх явдал удаа дараа гарсаар байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Тодруулбал, сүүлийн хоёр хоногт гурван удаагийн үйлдлээр дөрвөн байршилд 27ш ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 2ш гацуур дайрч сүйтгэжээ.

Тухайлбал;

1. Баянгол дүүрэг, Ард Аюушийн өргөн чөлөөний голын булеварьт 5ш ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 2ш гацуур мод

2. Хан-уул дүүрэг Гандигийн гудамж Соёмботой хөшөөний нарийн хэсэгт 8 у/метр газрын хайлаас мод болон 16ш шонг дайрсан.

3 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө дагуу Кино үйлдвэрийн автобусны баруун талд 4ш ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, Офицеруудын ордон замын урд тал, автобусны буудлын явган хүний гарцны харалдаа 2ш ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага сүйтгэсэн байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захиргчийн ажлын алба