Румынаас Юта мужид гарч ирсэнтэй адил нэгэн металл хөшөө олджээ

Соёл урлаг, Спорт

АНУ-ын Юта мужийн өмнөд хязгаарын цөлд нэгэн нууцлаг металл хөшөө бий болсныг байгаль хамгаалагчид нисдэг тэргээр шалгалт хийх үеэрээ олсон талаар мэдээлсэн билээ. “Red Rock” цөлд босгон байрлуулсан энэ хөшөөг байгаль хамгаалагчид аргалийн тоо толгойг судлах үеэрээ илрүүлсэн бөгөөд уг металлыг чухам хэн энд босгосон нь нууцлаг хэвээр байсан юм. Харь гаригийнхны илгээмж, эсвэл минималист барималчдын нэгний бүтээл байж магадгүй гэж таамаглаж байсан уг хөшөө долоо хоногийн дараа гэнэт гарч ирсэн шигээ алга болсон юм.

Тэгвэл дэлхийн нөгөө талд буюу Румын Пиатра Неамт хотод Юта мужаас олдсон шиг нууцлаг металл хөшөө олдсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Гурван метр гаруй өндөр уг хачирхалтай хөшөө нь хотыг өндрөөс тольдох боломжтой, археологийн дурсгалт газруудын нэг болох Батка Доминейн өндөрлөг дээр байрлаж байгаа аж. Энэхүү хөшөөн дээр гогцоорсон үл ойлгогдох хээг дүрсэлсэн байх бөгөөд нарны туяанд хурц гялбасан гадаргуутай аж.