A$AP Rocky Rihanna хоёр болзож байгаа юу?

Дэлхийн мэдээ

Сүүлийн үед Rihanna болон Rocky хоёрыг болзож байгаа талаар таамаглал, цуу яриа тархаж мэдээллүүд гарах болжээ. Rocky, Rihanna хоёрын аль нь ч үүнийг баталгаажуулан хүлээн зөвшөөрөөгүй ч тэр хоёрыг New York’s Beatrice Inn-д найзуудтайгаа оройн зоог барьж байсан талаар Page Six-ээс мэдээлжээ.

Энэ долдугаар сард Rihanna өөрийн Fenty Skin-ий бүтээгдэхүүний нүүр царайгаараа A$AP Rocky-г онцлон гаргасан билээ.

Цуу яриа дагуулсан хоёр хосууд маань Fenty Skin-ий сурталчилгааны аялалд явцгааснаас гадна, Vogue болон GQ-ийн бичлэгүүдэд хамтдаа оролцжээ. Тэдний сэтгэлийн хөдөлгөөн болон байгаа байдал нь зүгээр нэг ажлын хамтрагчдаас илүү байгаа нь илт.

Rihanna энэ оны нэгдүгээр сард 3 жилийн турш хамтдаа байсан тэрбумтан найз залуу болох Hassan Jameel-аас салснаа мэдэгдсэн юм. People сайтад мэдээлснээр, Jameel-ийн гэр бүл Саудын Араб дахь Toyota Motors-ийн 1.5 тэрбум доллараар үнэлэгдэх салбар компанийг эзэмшдэг байна. Тус үйл явдлын дараагаас Rihanna болон Rocky нар ердөө “болзож байгаа” хэмээх цуу яриа, мэдээллүүд дахин дэгдэж эхэлсэн байна.

Rihanna ганц бие бөгөөд Hassan-тай удаан хугацааны идэвхитэй харилцаанд байсан бөгөөд дахин шинэ харилцаанд оролгүйгээр ганц бие байхыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр A$AP Rocky-той зүгээр л болзож байгаа бөгөөд үерхэж дотно харилцаатай болсон биш ч цаг хугацааны явцад юу ч өөрчлөгдөж магадгүй юм.