Хятадын «ЧАНЪЭ-5» сарны гадаргуу дээр буулаа

Дэлхийн мэдээ
Хятадын саяхан хөөргөсөн сарнаа явагч “Чанъэ-5” аппарат сарны гадаргуу дээр арванхоёрдугаар сарын 2-нд амжилттай газардлаа гэж БНХАУ-ын Үндэсний сансрын удирдах газар мэдээлснийг хятадын төрийн CGTN телевиз дамжуулсан байна. Сарнаа явагч сарны Бурь далайн галт уулсын дунд буужээ. “Чанъэ-5” аппарат саран дээр ажиллаж хоёр метр гүн өрөмдөн, судалгааны зориулалтаар хоёр кг шороо авч эх дэлхийдээ эргэн ирэх юм. Сарны шорооны дээжийг тээсэн аппарат Хятадын Өвөр монголын өөртөө засах орны нутагт газардана. Ингэснээр Хятад сарны шороог эх дэлхийд авчирсан гурав дахь орон болно.