“Монгол шуудан” ХК бүх аймгийн төвөөс мах тээвэрлэж эхэлжээ

Нийгэм, Эдийн засаг

Орон даяар салбартай “Монгол шуудан” ХК бүх аймгийн төвөөс идэшний мах тээвэрлэж эхэлжээ. Мөн хот дотор гэртээ мах хүргүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.

Монгол улсад Covid-19 цар тахал дэгдэж, улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой МОНГОЛ ШУУДАНГИЙН ачаалал дөрөв дахин нэмэгдэж, өндөр ачаалалтай ажиллаж байгаа аж.