Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтжээ

Нийгэм, Эдийн засаг

Тээврийн цагдаагийн албанаас энэ оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн 4 замын уулзварт Foton маркийн Э жолоочтой ачааны автомашин Toyota Cresta маркийн Т жолоочтой суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарч, уг ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.