Иргэд сорьцын тэмдэглэл дээр мэдээллээ ГАРГАЦГҮЙ бичиж, асуудал үүсгэж байна гэв

Нийгэм, Эдийн засаг

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж байна. /2020.12.01/

Улаанбаатараас орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авч буйтай холбоотойгоор дараалал үүсэж, иргэд халдвар хамгааллын дэглэмийг  дагаж мөрдөхөд хэцүү дүр зураг харагдаж байгаа.

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Олон мянган хүнээс шинжилгээ авч байгаа учраас ачааллыг зөв зохицуулах хэрэгтэй байгаа. Иргэд шинжилгээний хариугаа авахад бэрхшээл учирч байна. Иргэд сорьцын тэмдэглэл дээр өөрийн мэдээллээ бичихдээ гаргацтай бичих хэрэгтэй байна” гэв.