12116 хүнд PCR шинжилгээ хийхэд 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэндүгээр сарын 30-нд нийт 12116  хүнд PCR шинжилгээ хийсэн. 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Батцэнгэл суманд ажиллаж байгаа 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнээс илэрсэн. Тэрбээр өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтлаас илэрсэн.

Зургаан аймаг нийслэл Улаанбаатар хотод халдварын голомтыг илрүүлэх, тандалт судалгаа хийх, голомтыг хумих ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гэр бүл дотроос илэрсэн.

Сэлэнгэ аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн, ойрын хавьтлаас илэрсэн. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол шинээр илэрсэн.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 358 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 84

Сэлэнгэ аймагт 180

Орхон аймагт 22

Дархан-Уул аймагт 44

Дорноговь аймагт 21

Говьсүмбэр аймагт 4

Арханхагй аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 801, эдгэрсэн 358 байна. 

Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 434 хүн эмчлүүлж байгаа” гэв.