Архангай, Сэлэнгэ аймгийн иргэдийг нийслэлээс гаргахгүй бас нэвтрүүлэхгүй

Нийгэм, Эдийн засаг

Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэд өнөөдрөөс нутаг буцаж эхлэлээ. Өнөө өглөө 06:00 цагаас нийслэлийн товчоод хотоос гарах гарах хөдөлгөөнийг нээж шалган нэвтрүүлж байна. 

Халдварын голомт үүсээд буй Архангай, Сэлэнгэ зэрэг аймгийн иргэдийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэх, буцаах хөдөлгөөн хориотой хэвээр байгаа. Хөдөө, орон нутгийг зорьж буй иргэд хамгаалалтын бүсээ зүүж, зам халтиргаатай байгаа тул хурдаа тохируулан яаралгүй явж зорьсон газраа хүрэхийг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд анхаарууллаа.

Нийслэлээс орон нутгийн иргэдийг нэвтрүүлэх ажил өнөөдрөөс эхэлж арав хоногийн турш үргэлжлэх юм.  Коронавирусийн шинжилгээ өгсөн иргэд хувийн тээврийн хэрэгслээс гадна Драгон, Тэнгэр плаза, Лавай төвөөс цагийн хязгааргүйгээр орон нутгийн зорчигч тээврээр үйлчлүүлэх боломжтой.