Дараах хорооны иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдахыг АНХААРУУЛЖ БАЙНА

Нийгэм, Эдийн засаг

Баянгол, Баянзүрх, Сонгинохайран, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэр дурдагдсан хороо, байрны иргэдийг коронавирус илрүүлэх шинжилгээнд яаралтай хамрагдахыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас анхааруулж байна.

ЭМЯ-аас өнөөдөр өгсөн мэдээллээр Улаанбаатар хотод хоёр хүнээс халдвар илэрч нийт 77 тохиолдол болоод байгаа юм. Улаанбаатар хотод долоон дүүргийн 26 хороонд халдварын бүртгэгдээд байна.