А.Амбасэлмаа: 10308 хүнд PCR шинжилгээ хийж, үүнээс долоон хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

Нийгэм, Эдийн засаг

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэндүгээр сарын 29-нд нийт 10308  хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс долоон хүний шинжилгээнд  коронавирус илэрсэн. Голомт бүхий өвчлөл бүртгэгдсэн нутагт нийтдээ 23 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Улаанбаатар хотод хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ хоёр нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсээс илэрсэн. 

Сэлэнгэ аймагт таван тохиолдол шинээр бүртгэгдсэн нь ойрын хавьтлаас коронавирус илэрсэн.

Архангай аймагт голомтын хариу арга хэмжээ авч байгаа. 

Ойрын хавьтал нийт 200 гаруй хүний нэрсийг гаргаж 122 хүний шинжилгээг хийсэн коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 348 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 77 

Сэлэнгэ аймагт 179

Орхон аймагт 22

Дархан-Уул аймагт 44

Дорноговь аймагт 21

Говьсүмбэр аймагт 3

Архангай аймагт 2 байна. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 791, эдгэрсэн 354 байна. 

Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош батлагдсан 428 хүн эмчлүүлж байгаа” гэв.