Монгол биеэ үнэлэгч Казахстанд баригджээ

Эрэн сурвалжлах

Казахстаны Цагдаагийн газраас цар тахлын хөл хорионы үед биеэ үнэлэгчдийг зуучилж байгаа сайтуудыг мөрдөн шалгаж байна.

Эрүүгийн Цагдаагийн газраас өнгөрсөн шөнө хийсэн ажиллагааны дүнд 19 биеэ үнэлэгчийг илрүүлэн, баривчилжээ. Тэд хувийн орон сууц, саунд биеэ үнэлж байсан бөгөөд “Друг Вокруг” сайтаар дамжуулан, үйлчлүүлэгчээ олж байсан нь тогтоогджээ.

Алматы хотын Цагдаагийн газраас “Мөрдөн шалгах арга хэмжээгээр 19 биеэ үнэлэгч, нэг жолоочийг баривчилан, хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Эмэгтэйчүүд гаднын улсын иргэд байсан. Тэдний дунд 26 настай монгол эмэгтэй байлаа” гэж мэдэгджээ.

Баривчлагдсан эмэгтэйчүүдийг ДОХ өвчний шинжилгээнд хамруулсан байна.