Их Британи Монголоос очсон зорчигчдыг тусгаарлахгүй

Дэлхийн мэдээ

BBC: Их Британийн Засгийн газар өчигдөр тус улстай аялал жуулчлалын корридор үүсгэх орнуудын жагсаалтыг шинэчилжээ. Жагсаалтад "Ковид-19" цар тахлын эрсдэл багатай гэж үзсэн орнуудыг оруулдаг байна. Энэ жагсаалтад багтсан орнуудаас  Их Британид ирэх хүмүүсийг тусгаарлахгүй байх журам үйлчлэх юм. Өчигдрийн шийдвэрээр Эстони, Латви улсуудыг жагсаалтаас хасаж, оронд нь Бутан, Зүүн Тимор, Монгол болон Номхон далайн зарим арал улсуудыг  нэмжээ. Ингэснээр Их Британид Монгол Улсаас очсон зорчигчид тусгаарлагдах шаардлагагүй болж  байна. Булганаас хүнд "Ковид-19" халдвар тархах  эрсдэл үүсээд байгаа Данийн иргэдийг хилээрээ огт нэвтрүүлэхгүй журам үйлчилж байсан бол өчигдрийн өөрчлөлтөөр тусгаарлах нөхцөлтэй нэвтрүүлэхээр болжээ. Харин дээрх жагсаалтад багтаагүй орны иргэд Их Британид ирснийхээ дараа 14 хоног тусгаарлагдаж байгаа юм. Хэрэв оношилгооны зардлыг өөрөө төлж, вирүсийн халдваргүйгээ баталбал тусгаарлагдах хоногоо тав болгон бууруулах журам арванхоёрдугаар сарын 15-наас хэрэгжихээр болжээ.

 

 

 

И