Дэлхийн үүсэл

Соёл урлаг, Спорт

 

Геологичид  4.6 тэрбум жилийн өмнө дэлхий болон нарны аймгийн бусад гарагууд хийн мананцраас үүссэн гэж үздэг.  Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул сар нь, дэлхийг ангараг гарагтай ойролцоо хэмжээтэй биет (Тейя гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг.

Аажмаар дэлхийн температур нэмэх 100 хэм  орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхаргад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар олон эст амьтад үүсэж эхэлжээ.

Дэлхийн царцдас нь геологийн үүднээс дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулгаас тогтоно. Дэлхийн нийт эзлэхүүний < 1% эзлэнэ.

Манти нь дэлхийн нийт эзлэхүүний 70 хувийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Дэлхийн  царцрдас ба мантийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти ба гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна. Мантийг үндсэн хоёр  хэсэгт хуваадаг. Дээд болон доод манти. Энэ хоёр үе нь бүрдүүлэгч химийн найрлагаараа ялгагдана.

Дэлхийд  дөрвөн тэрбум жилийн өмнө анхдагч чулуулаг, 3-2 тэрбум жилийн өмнө амьд биетийн эс үүсч цөм бүхий эсийн үүслийн хувьсал хөгжлийг туулан нэг тэрбум жилийн дараа Рrecambrian галавт хүрсэн байна.

Ойролцоогоор 500 мянган жил тутамд дэлхийн соронзон орон өөрчлөгддөг гэж үздэг. Хамгийн сүүлийн соронзон орны өөрчлөлтөөс хойш 750 мянган жил болж байна. Хамгийн удаандаа 37 сая жил, хамгийн хурдандаа 20 мянган жилийн давталттай соронзон орон өөрчлөгдөжээ.

Үлэг гүрвэлийн эринд дэлхийн соронзон орны хүч одоогоос гурав дахин их байж. Сүүлийн 100 жилд хүч нь зургаан хувиар буурсан байна. Дэлхийн соронзон орон сансрын аюултай туяаг дэлхийн гадаргаас холдуулах үүрэгтэй.  Агаар мэндлын дээд хэсэгтэй сансрын туяа харилцан үйлчлэх үед Auroras гэрэлтэлт үүсдэг байна.

Хүрээлэн буй орчны усыг гурван төрөлд хуваадаг.

Гадаргын ус: Гадаргын усыг  далай ,нуур, цөөрөм, гол, горхи гэнэ.  Дэлхийн усны нийт цөөцийн 96.5 хувийг буюу  1.34 тэрбум шоо  метрийг нь далай эзэлдэг. Нуур цөөрөм 0.013, цэнгэг усны нөөцийн 0.26 хувийг бүрдүүлнэ.

Гүний ус ба цэнгэг ус: Цэнгэг ус нь хур тунадас, нуур цөөрмийн ус хөрсөнд нэвчин шүүгдэн үүсдэг.  Гүний цэнгэг ус нь дэлхийн усны нийт нөөцийн 0.76,  цэнгэг усны нөөцийн 30 хувийг тус тус  эзэлдэг.

Хур тунадас: Дэлхийн хэсэг бүрд хур тунадасны буух хэмжээ харилцан адилгүй. Зарим газар жилд нэг өдөр хур тунадастай байхад нөгөөд 180 хоног хур тунадас буудаг. Хур тунадасны химийн найрлага бохирдлоос хамааран өөрчлөгдөнө.

 

Дэлхий хэрхэн үүсэн домог

Домог 1: Дэлхий  одоогийнх шиг хөрс шороо гэж байхгүй усаар бүрхэгдсэн байж.   Тэр үед Хурмаст тэнгэр Галбингаа гэдэг шувууг дэлхий уруу явуулжээ. Тэр шувуу гурван түмэн жилийн настай гэдэг. Нэг түмэн жил болоод нэг өндөг гаргадаг юм байна. Тэгээд Галбингаа шувуу дэлхийд ирээд үүрээ засч өндөглөх гэсэн чинь  хуурай газар олдохгүй хэсэг нисжээ. Эцэст нь  өдөө зулгааж усан дээр үүр засаад өндөглөжээ. Тэр зассан үүрэн дээр нь хумхийн тоос буусаар байгаад газрын хөрс үүссэн гэдэг. Гурав дахь түмэн жил дээр гарсан өндгөөс нь янз бүрийн амьтан үүсэж, сүүлд хүн бий болжээ. Ингэж хөрст дэлхий тогтсон юм байна.

 

Домог 2:  Газар дэлхийг Шагжтүв Бурхан бий болгожээ. Анх  хуурай газаргүй,  усан далай байсныг Бурхан, тэнгэрээс чимх шороо авч ирж цацаад манай дэлхий бүтэж бүрэлджээ. Тэрэн дээр нь өвс ургамал, ан амьтан, хүн буй болов. Анхны хүн бүх биедээ үстэй байсныг Бурхан дургүйцэж зөвхөн толгойн үс, хөмсөг, сахал санчгийг нь үлдээгээд бусдыг нь зулгааж авчээ. Тэгээд хүн суга, цавиндаа жаахан үс үлдээж хоцорсон юм байна. Дараа нь Шагжтүв хаа нэгэн газраас хүүхэдтэй хүүхэн олж ирж, үүнээс хойш хүний төрөл буй болжээ. Анханы хүн Бурхны үгэнд орохгүй хилэнц үйлдсэнийхээ хариуд  цээрлэл хүлээсэн байнаХүний хөл өвдгөөрөө хойшоо нугардаг, ямар ч амьтнаас хурдан гүйдэг байв. Энэ залхаалтаас болж хүний хөл  урагшаа нугардаг болж,  аажим удаан хөдөлгөөнтэй болсон ажээ. Хүн асар өндөр, маш урт насалдаг байв. Одоо харин яс нь доройтож бие нь жижгэрч, нас нь богиноссон гэнэ. Яваандаа хүн долоон жил наслах цагт өчигдөр төрсөн хүүхэд маргааш нь эрийн цээнд хүрч, унасан морь нь туулайн чинээ, хүн өөрөө тохойноос өндөргүй болох гэнэ. Тэр цагт гурван нар гарч газар дэлхий халуу дүүгэж, зөвхөн уул нурууд үлдэх аж. Гал түймрийн дараагаар тугалган бороо орж, уул нурууд ч тэгширч, нэл элсэн нурам болох юм. Тэрийг нь салхи хийсгэж үгүй болгоход газрын доор тулж байсан хоёр халим, нэг мэлхий сая чөлөөтэй болж зөвхөн хоосон зай үлдэх ажээ. Ийм цаг хэдий удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Энэ цагийн сүүлээр Майдар Бурхан ирж шинээр газар шороо бий болгохдоо одоо манай дэлхийг тулж байгаа нөгөө халим, мэлхийн дээр ахин дэлхийг бүтээх ажээ.