Их Британи ажилгүйдэлтэй тэмцэх мөнгө хуваарилав

Дэлхийн мэдээ
 
Британийн засгийн газар коронавирусын цар тахал, хөл хорионы улмаас олноороо ажилгүй болж байгаатай тэмцэх зорилготой хөрөнгө гаргалаа гэж энэ 25-ны өдөр мэдээллээ. Энд дурдсанаар бол коронавиурсын цар тахлын улмаас үүсээд байгаа эдийн засгийн хямралын үед ажилгүйдэл улам өсөх эрсдэлтэй байгаа учир үүнтэй тэмцэхэд зориулж тус улс 4.3 тэрбум фунт стерлинг буюу 5.7 тэрбум ам.доллар гаргаж байгаа юм байна.
Энэ хөрөнгийн ихэнх хэсэг болох 2.9 тэрбум фунт стерлингийг гурван жил хэрэгжих Restart хөтөлбөт зарцуулснаар энэ хугацаанд ажилгүй нэг сая хүн хөдөлмөрийн зах зээлд эргэн орох юм байна.
“Энэ хөрөнгө бол энэ хямралын үед хэдэн зуун мянган ажилгүй хүнийг дэмжиж тэдэнд итгэл найдвар төрүүлэх баталгаа болно. Энэ улс оронд хэн ч ямар ч боломж, найдваргүй үлдэх ёсгүй” гэж Их Британийн Сангийн сайд Риши Сунак хэлсэн байна.
Их Британид зөвхөн энэ онд л гэхэд 750 мянган хүн ажлын байраа алдаад байгаа юм.