Улсын онцгой комисс "Энх саран" сувиллын үйл ажиллагааг шалгуулахаар гомдол гаргажээ

Эрэн сурвалжлах

Монгол Улсад "кивид-19" халдварын дотоодын тархалт өнөөдрийн байдлаар /2020.11.20/  555-д хүрээд байна. Халдвар дотоодод тархахад нөлөөлсөн нэг хүчин зүйл нь гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан "Энх саран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсантай холбоотой билээ. Иймд тус сувилалд тусгаарлагдаж байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байгаа. Тэгвэл ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Улсын Онцгой комиссоос  “Энх саран” сувиллын үйл ажиллагааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол ирүүллээ" хэмээн мэдээллээ. Уг  гомдлын дагуу Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг байгуулагдан шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.