Дэлхий рүү 17.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх ашигт малтмалтай солир дөхөж явна

Эрэн сурвалжлах

АНУ-ын сансар судлалын NASA агентлаг  дэлхий рүү 370-820 метрийн голчтой, “153201” (2000 WO107) дугаартай солир  ойртож байна гэж   мэдээлжээ.  Уг солир арваннэгдүгээр сарын 29-нд манай гаргийн хажуугаар ойрхон зайтай өнгөрөх аж. Өөрөөр хэлбэл уг солир дэлхийгээс дөрвөн сая гаруй км зайтай зөрөн өнгөрнө. Энэ нь дэлхийгээс сар хүртэлх зайнаас 10 дахин хол юм. Гэвч дэлхийн орбитыг огтлон өнгөрч байгаа тул аюултайд тооцогдож байгаа аж. Зургаан зуун мянган солирын талаар мэдээлэл цуглуулсан “Asterank” мэдээллийн баазын мэргэжилтнүүдийн тооцоолсноор, “2000 WO107” дээр 17.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх ашигт малтмалтай юм байна. Тухайлбал, никель, төмөр, кобальт зэрэг ашигт малтмал уг солир дээр байгаа гэнэ.