2020 оны 11-р сарын 20 11 цаг 40 минут Цагдаагийн албан хаагч руу нулимсан эмэгтэйд хэрэг нээн шалгаж байна

Нийгэм, Эдийн засаг

Цагдаагийн албан хаагч руу нулимсан эмэгтэйд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Тодруулбал, Маршал таун хотхонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн араас нэгэн эмэгтэй шүлсээ хаячихаад яваад өгсөн нь хотхоны камерын бичлэгт үлдсэн байдаг. Цар тахлын энэ цаг үед ийм үйлдэл гаргасан эмэгтэйд иргэд ихээхэн эгдүүцсэн юм.