А.Амбасэлмаа: 37 хүний шинжилгээнээс ХАЛДВАР илэрлээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.20/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 3625 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 3588 хүнээс халдвар илрээгүй. Харин 37 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ" гэх мэдээллийг өглөө.