Байден АНУ-ын засаг захиргааг шүүхэд өгч магадгүй

Дэлхийн мэдээ
 
Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн урьдчилсан таамаглалаар ялаад байгаа Жозеф Байден өнөө хүртэл өөрийн нь ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа АНУ-ын өнөөгийн засаг захиргааг шүүхэд өгч магадгүй байна. Жо Байден пүрэв гарагт Делавэр мужийн Уилмингтон хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ ингэж мэдэгджээ.
Жо Байден өөрийнхөө сонгуулийн штабыг Дональд Трамп тэргүүтэй өнөөгийн засаг захиргааг сонгуульд ялаад байгаа хүнд төрийн эрхийг шилжүүлэх үйл явцыг өнөө болтол эхлүүлээгүй байгаа хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох уу гэж асуугаад “Энэ бол нээлттэй асуудал” гээд бас “бид үүнийг үгүйсгэхгүй” гэжээ.
Улстөрч бас шүүхийн хувьд энэ “багагүй цаг хугацаа шаардах асуудал” гэсэн байна.