Цагдаагийн байгууллагад ирэх дуудлага нэмэгджээ

Эрэн сурвалжлах

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр 816 гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Энэ нь өмнөх өдрийнхтэй харьцуулбал 77 дуудлагаар нэмэгдсэн байна. 

Ирсэн дуудлагыг задалж үзвэл, гэмт хэргийн шинжтэй 24 дуудлага, зөрчлийн шинжтэй 342 дуудлага, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 59 мэдээлэл иржээ.

Зөрчлийн шинжтэй хэргээс дурдвал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 хэрэг, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан 45, эрүүлжүүлсэн 110, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 35 зөрчил бүртгэгджээ.

Харин хулгайн гэмт хэрэг өмнөх өдрийнхөөс гураваар буурч зургаа,  хүний биед халдсан 18 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.