Гамшгаас хамгаалах хууль зөрчвөл 30 хоног баривчлах, 500 мянган төгрөгөөр торгоно

Эрэн сурвалжлах

Монгол Улсад коронавирусийн цар тахал бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар гамшгийн тухай хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд буй. Тэгвэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед иргэд, аж ахуй нэгж хууль тогтоомж зөрчих тохиолдлууд олон гарч байгаа юм. Цар тахалтай холбоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуульд өнгөрсөн тавдугаар сард өөрчлөлт оруулсан билээ. Ингэхдээ цар тахлын үед хорио цээрийн дэглэм зөрчсөн бол, саад учруулсан бол хувь хүнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл, 7-30 хоног саатуулах зохицуулалт хууль байна.