Өнөөдөр насны хүч дэлгэрэх өдөр

Эрэн сурвалжлах

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 18. Лхагва гараг. Билгийн тооллын өвлийн тэргүүн улаагчин улаагчин гахай сарын шинийн дөрвөн.
Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Үс засуулахад бие эрхтэн сайжирна.

Эл  өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн.

Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.