Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг Лхагва гарагаас эхлэн хотоос гаргана гэв

Эрэн сурвалжлах

Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүн Д.Тогтохсүрэн цахим хуудастаа мэдээлэл оруулж, орон нутгаас Улаанбаатар хотод түр хугацаагаар ирж, хөл хорионд орсон иргэдийг буцаах ажлыг зохион байгуулахаар болсон талаараа дөнгөж сая мэдээллээ. 

Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хатуу хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг 11-р сарын 18-наас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар боллоо гэж тэрбээр цахим хуудастаа мэдээлсэн юм. 


Мөн тэрбээр иргэд та бүхний саналын дагуу Өвөрхангай аймгаас сонгогдсон гурван гишүүн хамтраад УОК-т дараах саналыг тавьсан.

Үүнд:

-УБ-т байгаа оюутнуудыг хөдөө орон нутагт нь явуулах асуудлыг авч үзэх 

-Хавьтлуудыг тогтоож, бүрэн хумиж байж дараагийн алхам хийх хэрэгтэй

-Халдвар гараагүй аймгуудын ЕБС-ийн сурагчдыг хөдөө гэрт нь очуулах хэрэгтэй гэсэн саналуудыг хүргүүлсэн болно гэжээ.