Ургамлын гаралтай бүтээгдхүүн коронавирусыг дарах чадвартай

Соёл урлаг, Спорт

Ульмагийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн молекул вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд  ургамлын гаралтай бүтээгдхүүнүүд коронавирусын халдвараас  97 хувь хүртал  хамгаалах чадвартай гэдгийг олж тогтоосон байна. Эрдэмтэд энэ өгүүллээ bioRxiv сайтад нийтэлсэн байна.

Эрдэмтэд хэд хэдэн жимсний шүүсигй усанд уусгаад коронавирустэй хэрхэн үйлчлэлийг ажиглаж үнэлгээ өгсөн байна.

SARS-СoV-2-ийн хөнөөлийг үхрийн нүд, аньс  96,98 хувь дарж чадаж байхад анарын шүүс, ногоон цайны ханд 80 хувь дарж байжээ.

Эрдэмтдийн хэлснээр бол ямар ч вирус эхлээд хүний хоолойд хүрч түүнийг өвчлүүлдэг гэнэ. “Тэгэхээр вирусын халдвараас сэргийлэх, халдварын эхний шинж тэмдгийг дарах гол арга нь амьсгалын  замыг халдвараас хамгаалж чадвал өвчлөх болон бусдад тархаахаас сэргийлж чадна” гэж судалгааны материалд өгүүлсэн байна. Эрдэмтэд бас ургамлын гаарлтай бүтээгдхүүн, тэдний жүүс нь хүчиллэг учраас вирусыг устгах полифенолыг агуулдаг болохоор ууж хэрэглэхэд амны хөндий хоолой дахь вирусыг устгадаг гэсэн байна