Хуулийн чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд

Соёл урлаг, Спорт

Өнөө цагт мэргэжлийн зэрэг дээшлүүлэхэд заавал гадаадад очихгүйгээр гэртээ сууж байгаад л олон төрлийн сонголт бүхий онлайн сургалтуудад хамрагдах боломжтой болсон нь сайшаалтай. Ингээд Yolo.mn сайтын хамт олны зүгээс хуулийн чиглэлээр суралцаж буй залуустаа зориулан дараах ҮНЭГҮЙ онлайн сургалтуудыг санал болгож байна. /Хичээлийн нэр дээр дарахад тухайн хичээлийн албан ёсны сайт рүү үсрэх болно. smiley/ 

CASE WESTERN RESERVE UNIVERSITY /КЕЙС ВЕСТЕРН РЕЗЕРВ ИХ СУРГУУЛЬ/

ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХЗҮЙН ҮНДЭС - 8 долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү онлайн курсээс та геноцид, дайны үеийн гэмт хэрэг, терроризм, далайн дээрэм зэрэг олон улсын гэмт хэргийн судалгааг үзэх бүрэн боломжтой.

WESLEYAN UNIVERSITY /ВЕСЛЕЙН ИХ СУРГУУЛЬ/

 

ӨМЧ ХӨРӨНГӨ БА ҮҮРЭГ - АНУ-ын хуулийн зарчмууд, өмч хөрөнгө болоод эдийн засгийн үндсэн ойлголтуудад суралцах болно.

UNIVERSITY OF PENNSYLVANIA /ПЕНСИЛЬВАНИЙН ИХ СУРГУУЛЬ/

АНУ-ЫН ХУУЛИЙН ҮНДЭС - Энэхүү сургалтын хүрээнд дараах 6 чиглэлийг судлах болно. Үүнд: Иргэний хууль, Гэрээ контрактын тухай хууль, Өмч хөрөнгийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Үндсэн хуулийн эрх зүй, Иргэний шүүх. 

ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ - Уг цувралд оюуны өмчийн тухай хууль, энэ чиглэлийг үндэслэсэн онол, патентын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулна.

 

 

 

PRINCETON UNIVERSITY /ПРИНСТОН ИХ СУРГУУЛЬ/

 

ҮНДСЭН ХУУЛИЙН ГОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ - Энэхүү курсийн хүрээнд үндсэн хууль гэж юу вэ? Энэ нь юу шаарддаг, юуг хориглодог вэ? зэрэг асуултын хариултыг авах боломжтой.

 

YALE UNIVERSITY /ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛЬ/

 

ХУУЛИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДЫН ГАРЫН АВЛАГА - Та хуулийн чиглэлээр олон жил суралцсан оюутан ч бай, ерөнхий мэдлэг авахаар зэхэж буй шинэхэн оюутан ч бай энэхүү хичээлийг судлах боломжтой. 

 

HARVARD UNIVERSITY ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛЬ

 

ШУДАРГА ЁС - Энэхүү сургалтын хүрээнд та орчин үеийн шударга ёсны онолуудыг судлах болно. 

 

DOANE UNIVERSITY /ДОАНИЙН ИХ СУРГУУЛЬ/ 

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ, БОДЛОГО - Уг сургалтаар эрүүл мэндийн тухай хууль болон бодлогыг илүү нарийн түвшинд судлах боломжтой. 

 

 

 

UNIVERSITY OF PADOVA /ПАДОВАГИЙН ИХ СУРГУУЛЬ/

 

ХҮНИЙ ЭРХ БА ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙ - Та хүний эрхийн тухай хууль болон олон улсын эрүүгийн эрх зүй гэх ойлголтууд болон эдгээрийн хоорондын уялдаа холбоог энэхүү хичээлээр дэлгэрэнгүй судлаарай. 

 

LEIDEN UNIVERSITY /ЛЕЙДЕНИЙ ИХ СУРГУУЛЬ/

 

ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - Энэхүү хичээлийн хүрээнд олон улсын эрүүгийн хууль хэрхэн ажилладаг, хэр үр дүнтэй, үүнийг хэрхэн сайжруулж болох талаар үзэх болно. 

 

UNIVERSITY OF YORK /ЙОРКИЙН ИХ СУРГУУЛЬ/

 

ГЭМТ ХЭРЭГ БА ЯЛ ШИЙТГЭЛ - “Эрэн сурвалжлах үйл явц” хэрхэн явагддаг вэ? Яллах болоод шүүх процессыг хэрхэн явуулдаг вэ?

 

SHEFFIELD /ШЕФФИЛДИЙН ИХ СУРГУУЛЬ/ 

 

ГЭМТ ХЭРЭГ, ШУДАРГА ЁС БА НИЙГЭМ - Та цэрэг цагдаа нар ямар үүрэгтэй вэ? Хэрэгтэнг яллахын оронд өөр арга хэмжээ авах боломжтой юу? зэрэг асуултын хариултыг авахыг хүсвэл энэхүү хичээлийг үзээрэй. 

 

NATIONAL LAW UNIVERSITY ODISHA /ОДИША ДАХЬ ҮНДЭСНИЙ ХУУЛИЙН ИХ СУРГУУЛЬ/

 

ДАЯАРШИЖ БУЙ ДЭЛХИЙН ХУУЛЬ БА ШУДАРГА ЁС - Энэхүү хичээлийн хүрээнд хууль нь улс төр, эдийн засаг болон бусад нийгмийн байгууллагуудтай хэрхэн холбогдож буйг судлах боломжтой. 

 

UNIVERSIDAD DIEGO PORTALES /ДИЕГО ПОРТАЛЕСЫН ИХ СУРГУУЛЬ/

 

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭС - 33 сэдэв хичээлээс бүрдэх энэхүү онлайн курсийг сонгосноор хүний эрхийн ерөнхий ойлголтуудын талаар зохих ёсны мэдлэгтэй болно. 

 

Эх сурвалж: Class central 

 

#Онлайн курс #Хууль