Монголоос Хятадад бэлэглэсэн хонийг төхөөрч Ухань руу явуулж эхэлжээ

Эрэн сурвалжлах

Монголоос ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 чингэлэг ачааны машин өчигдөр өглөө Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хот хотоос Хубэй мужийн Ухань хот руу хөдөлсөн талаар Xinhua агентлаг мэдээллээ.

Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонийг Эрээн хотод нядалсан бөгөөд тус төхөөрсөн мах Ухань хотод 2-3 хоногийн дараа ирэх хүрэхээр төлөвлөж байгаа аж. Төхөөрсөн хонины махыг "Монгол Улсаас хандивласан хонь" гэсэн бичигтэй хайрцагт хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Монголын ард түмнийг төлөөлөн БНХАУ-ын ард түмэнд 30 мянган толгой хонь хандивлахаа илэрхийлсэн. Хандивын хонины эхний ээлжийг хятадын талд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг өнгөрсөн аравдугаар сарын 22-ны өдөр Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээн боомтын хилийн бүсэд болсон билээ.

Эх сурвалж: Xinhua